Нүүр хуудас » Үйлчилгээ

Засвар ҮЙЛЧИЛГЭЭ.

Монмач ХХК-ийн засвар үйлчилгээний баг нь хэрэглэгчиддээ үйл ажиллагаагаа улам ойртуулж, засвар үйлчилгээний шинэ шинэлэг арга технологид суурилсан засварын төвүүдийг байгууллан ажиллаж байна. Тус төвийн инженер, техникийн ажилтнуудын бие бүрэлдэхүүнд Монгол Улсын мэргэшсэн инженер, Zoomlion үйлдвэрийн батламжит инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер, цахилгааны инженер, засварын механикчид багтдаг.

Засвар үйлчилгээний төв

Монмач ХХК нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 600 мкв талбай бүхий засвар үйлчилгээний төвийг 2012 онд байгуулсан. Компанийн борлуулсан техник, тоног төхөөрөмжийн баталгаат болон хугацаат засвар үйлчилгээ, бусад харилцагчдын ижил төрлийн техникүүдийн үзлэг, оношилгоо, тохируулга суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан тус засварын төв нь том оврын 5 техник, мөн тооны автокраныг нэгэн зэрэг хүлээн авч оношлох, засварлах хүчин чадалтай.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЧАДАМЖ:
Монгол Улсын Мэргэшсэн инженер Б.Будмөнхийн ахалсан инженер техникийн баг хамт олон бүх төрлийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хийж гүйцэтгэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна.

Гадаад инженерүүдийн хугацаат засвар үйлчилгээ

Zoomlion үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагч болохын хувьд тус компанийн инженерүүдийг Монгол Улсад тогтмол ажиллуулахаар тохиролцож, том оврын техникт зориулсан засварын төвийг шинээр байгуулсан. Уг засварын төв нээгдсэнээр өмнө Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан том оврын машин техникүүдийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээний ажлуудыг бага зардлаар, богино хугацаанд хийж гүйцэтгэх боломж бүрдсэн.

Явуулын засвар үйлчилгээ

Компаниас худалдаалсан техникүүдэд ашиглалтын явцад гарсан гэмтэл догодлыг засварлах инженерийн явуулын баг харилцагчдын ажлын талбайд очиж, засвар сайжруулалтыг хийдэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцагч, худалдан авагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, цаг хугацаа, зардал хэмнэсэн үйл ажиллагаа болсон.

Засварын аян

Засварын багийн дараагийн онцлог үйл ажиллагаа бол БНХАУ-ын Zoomlion ХХК- ийн нарийн мэргэжлийн инженерийн багтай хамтран жил бүр зохион байгуулдаг засварын аян юм. Уг аянаар Монгол Улсад ашиглагдаж байгаа тус үйлдвэрийн бүх техникүүдэд үзлэг оношилгоо хийдэг уламжлалтай. Техник тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс хүлээж авах, туршиж шалган, худалдан авагчдад хүлээлгэн өгөхөөс авхуулаад доголдогүй хэвийн ажиллаж хэвших хүртэлх бүхий л үе шатанд бид харилцагч үйлчлүүлэгчидтэйгээ хамт байж тэдэнд тулгардаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсээр ирсэн.

Хүсэлт илгээх

Та өөрийн техниктээ засвар, үйлчилгээ хийлгэх бол доорх формыг бөглөнө үү.

Засвар, Үйлчилгээ

СЭЛБЭГ ХАНГАМЖИЙН ТӨВ

Харилцагчдын худалдан авалтын шийдвэр гаргалтанд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол сэлбэг хангамжийн асуудал болохыг Монмач ХХК анхааралдаа авч, Zoomlion брендийн техник тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл борлуулах, захиалгаар нийлүүлэх үйлчилгээний төвийг байгуулсан. Тус төв нь баталгаат засварын сэлбэг хэрэгсэлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээс гадна хэрэглэгч үйлчлүүлэгчдийн захиалсан сэлбэгийг богино хугацаанд түргэн шуурхай нийлүүлэн ажиллаж байна.