Нүүр хуудас » Бидний тухай

Техник, технологийн
хөгжлийг Монголд.

Монмач ХХК нь 2012 оноос БНХАУ-ын хүнд машин механизмын Zoomlion үйлдвэрийн Монгол Улс дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Монгол Улсын зах зээлд тус үйлдвэрийн хүнд машин механизмыг худалдаалахаас гадна борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг, тоног төхөөрөмжийy хангамжийн иж бүрэн үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

УР ЧАДВАР

Дэвшилтэт технологид суурилсан орчин үеийн хүнд машин механизм дээр ажиллах нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагааг явуулж, техник тоног төхөөрөмж худалдан авсан компаниудын ажилтнуудад тухайн техник дээр ажиллах ур чадвар олгох үйл ажиллагааг давхар явуулж байна. Бид Монголын зах зээлд дэлхийн стандартад нийцсэн машин механизмыг нийлүүлж, инженер техникийн мэргэшсэн ажилтан сургаж бэлтгэх, цаашдаа хүнд машин механизмыг монголдоо угсрах засвар үйлчилгээний төв байгуулж, ирээдүйн их бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлцэхээр 45 ажилтан, 5 хэлтэс нэгжтэйгээр ажиллаж байна.

Тоног төхөөрөмжүүд харах

ТУРШЛАГА

Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 40 гаруй бетон зуурмагийн үйлдвэр, 100 гаруй автокран, бетон тээвэрлэгч миксер, цамхагт кран, бетон зуурмаг шахагч автопомп, автоковш худалдаалсан. Бид “M Си Эс Интернэйшнл” ХХК, “Монголын Алт” ХХК, “Жигүүр Гранд” ХХК, “ТЭСО” групп, “Хурд” групп, “Жи Си Ар Монголиа” ХХК, “НБИК” ХХК, “Премиум конкрит” ХХК, “Топологи” ХХК, “Клин Энержи” ХХК зэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудад техник тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй хугацаат болон үечилсэн засвар үйлчилгээ үзүүлж, бизнессийн найдвартай түншлэгчид болоод байна.