ХОЙД АМЕРИКИЙН ХАМГИЙН ТОМ БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОХ CONEXPO-CON/AGG 2023

Хойд Америкийн хамгийн том барилгын үзэсгэлэн болох CONEXPO-CON/AGG 2023 оны 3 сарын 14-18ний өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдлаа.Энэхүү үзэсгэлэнд Зүүмлион брэнд нь 7 категорид 22 төрлийн бүтээгдэхүүнтэйгээр амжилттайгаар оролцсон ба үзэсгэлэнгийн явцад томоохон хэмжээний захиалгыг амжилттайгаар хийж, 87.28 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Үзэсгэлэнд АНУ-аас гадна Канад, Колумб, Бразил, Мексик, Коста Рика, Аргентин болон бусад орноос ирсэн харилцагчидтай  хамтын гэрээ байгуулсан байна. Энэхүү үзэсгэлэнгийн явцад экскаваторын сагсан бөмбөгийн тоглолт, эрч хүчтэй бүжигчдийн болон техникүүдийн үзүүлбэрүүд гэх мэт олон янзын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэсгэлэнд ирсэн зочдод толилуулсан байна. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдэдээ илүү сайн бүтээгдэхүүн, илүү иж бүрэн үйлчилгээгээр илүү их үнэ цэнийг бий болгох болно.” гэж Зүүмлион компанийн гадаад худалдаа хариуцсан ерөнхий менежерийн Лю Зенглай дурдсан байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.