Барилгын салбарт ажиллахаар төлөвлөж байгаа танд юу хэрэгтэй болох вэ?

Монгол улсад тасралтгүй хөгжиж буй салбарын нэг бол яах аргагүй барилга, бүтээн байгуулалтын салбар юм. Жил ирэх тусам олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, хот хөдөөгүй л орон сууцны хороолол, зам гүүр, барилга байгууламжууд сүндэрлэн, улс орны хөгжлийн өнгийг тодотгосоор байна.

2020 онд төлөвлөгдсөн их бүтээн байгуулалтын ажилд 2,512,7 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан байгаа нь Монгол Улс барилгын салбарыг төрийн бодлогынхоо төвд байлгаж, эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байгаагийн нэгэн илрэл гэж хэлж болно.

Энэ салбарын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжих гол хүчин зүйл нь дэвшилтэд технологид суурилсан өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж яах аргагүй мөн. Хэрэв Та барилга үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бол эсвэл ажиллахаар төлөвлөж байгаа бол юуны түрүүнд Танд өргөх ба зөөвөрлөх машин механизм, бетон зуурмагийн тоног төхөөрөмжүүд шаардлагатай болно. Энэ удаад бид Таны хэрэгцээ, шаардлагад яг тохирсон тоног төхөөрөмж, машин механизмыг нийлүүлж, худалдан авалтын дараах арчилгаа үйлчилгээг цогцоор нь үзүүлж чадах МОНМАЧ ХХК-г танилцуулж байна. Монмач ХХК нь 2012 онд байгуулагдсан, БНХАУ-ын Zoomlion үйлдвэрийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд чанараараа тэргүүлэгч Zoomlion брэндийн барилга үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсын зах зээлд нийлүүлж, үзлэг оношилгоо, засвар, сэлбэг хангамжийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Тэдний хамгийн гол давуу тал бол техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын явцад учирч болох эрсдлээс хамгаалагдсан технологи, ажилтнуудын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах үзүүлэлтийг амлахын хамт ажлын өндөр гүйцэтгэл, эдийн засгийн үр ашигтай ажиллагааг санал болгож байгаа юм.

Монмач ХХК-ийн инженерүүд, Zoomlion үйлдвэрийн инженерүүдтэй хамтран өргөх зөөвөрлөх техникүүдийг Монгол Улсын цаг агаар, газар зүйн онцлогт нийцүүлэх сайжруулалтыг тогтмол хийдэг онцлогтой. Тус компани нь:

Өргөх машин механизм: Үүн дотор

Авто кран

Тусгай зориулалтын автокран

Гинжит кран

Цамхагт кран

Бетон зуурмагийн тоног төхөөрөмж: Үүн дотор

Бетон зуурмагийн үйлдвэр 

Подъём

Миксер

Авто помп

Машинт помп

Суурин помп

Бусад тоног төхөөрөмж: Тухайлбал

Сэрээт ачигч

зэргийг үйлдвэрээс шууд нийлүүлэн, тоноглох, суурилуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө өгдөг салбартаа тэргүүлэгч хамт олон юм. Хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд шаардлагатай эдийн засгийн тооцооллыг мэргэжлийн худалдааны зөвлөхүүдээр хийлгэж өөртөө тохирох санхүүгийн боломжит хувилбаруудаас сонгох боломжийг Танд олгож байна.

Монголын зах зээлд үйл ажиллагаа нь хэдийнээ танил болсон, салбартаа тэргүүлэгч ХУРД Групп, MCS, Жигүүр гранд, Premium concrete, МАК компанийн бизнессийн хамтрагч, Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон төслүүүдэд оролцогч туршлагатай компанийн хувьд Таны бизнессийн найдвартай хамтрагч байж чадах болно.

барилга

Техник хэрэгсэл гэдэг бол аливаа бүтээн байгуулалтын гол цөм амин сүнс нь байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдал, сэтгэл ханамжийн баталгаа энэ бүгдийг цогцоор нь манай компани танд санал болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published.