ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД 154,79 САЯ.АМ ДОЛЛАРЫН ШИНЭ ЗАГВАРЫН УХААЛАГ ТЕХНИКҮҮДИЙГ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Энэ оны 2 сарын 18нд Зүүмлион бренд нь ‘Lugu Industrial Park’ үйлдвэрээс нийт 12 төрлийн хүнд даацын техникүүд болон ZCC9800W, ZCC850V загварын гинжит крануудыг гаргасан. Уг гинжит краны хувьд эрчим хүчний салбарын өсөлттэй холбоотойгоор зах зээлийн эрэлт нэмэгдэж түүнд шаардагдах техникүүдэд шинэ загвар, технологийн өөрчлөлтүүдийг суурилуулсан байна. Энэхүү шинэчлэлтэнд 170 метр өндөрт , ачаа өргөх дээд хүчин чадал 3600тонн, алсын зайн удирдлага болон өөр дээрээ томоохон дата үүсгэх зэрэг барилга байгууламжийн ухаалаг шийдлүүдийг оруулж өгсөн.

Зүүмлион брендийн гинжит краны зах зээлийн хувь одоогийн байдлаар дотоодын болон олон улсын зах зээлд 1 дүгээрт эрэмблэгдэж, 2020 онд 11 төрлийн шинэ загварын гинжит краны загваруудыг гаргаж борлуулалтын орлогоо 5,3 тэрбум юань болгож рекорд тогтоосон.

Энэхүү шинээр гаргаж буй гинжит крануудын хувьд 2021 оны 9 сар хүртэлх захиалгууд төлөвлөгдчихсөн байгаа ба жилийн борлуулалтын орлогыг ойрын хугацаанд 1,55 тэрбум.ам доллар болгох зорилготой байгаа хэмээн хэлсэн байна.

Мөн энэ оны төлөвлөгөөндөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний тоог нэмэх, ажилчдын ур чадварын сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өмнөх жилд Зүүмлион бренд нь удирдлагын гүйцэтгэл, үйлдвэрлэлийн чадамж нэмэгдүүлэх, стратегийн бодлогын оновчтой байдал зэрэгт анхараал хандуулан амжилттай ажилласан бол 2021 онд шинэ бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.