ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ | Ухаалаг үйлдлийн системт МИКСЕР

Миксер хутга

Зүүмлион нь 30 жилийн турш сэлэмээ хурцалж ирээдүй рүүгээ тэмүүлсээр өөрсдийн салбартаа шинэ нээлт хувьсалыг жил бүр зах зээлд гаргасаар байна. Эхнээс нь хөгжүүлж, салбарын загварыг бий болгодог ба гар аргаас эхлээд ухаалаг системийн үйлдвэрлэл хүртэл, яамны стандартаас эхлээд олон улсын стандарт хүртлэх үйлдвэрлэлийн чиг хандлагыг нэвтрүүлэн харуулсаар байна.

Энэхүү удаад бид бүхэн Зүүмлион брендийн технологийн дэвшил, инновацийн шинэчлэлтийг бүрэн харуулсан ‘Бетон зуурмагийн миксерийг’ онцолж байна.

БНХАУ-ын хамгийн анхны бетон зуурмагийн миксерийг Чанша Барилга, Машины Судалгааны Хүрээлэнд бүтээсэн юм.Харин одоо үед бетон зуурмагийн миксер нь барилгын талбайд элбэг харагдах техникүүдийн нэг болсон байна.

Хэдийгээр 56 жилийн өмнө, тэргийг миксер болгон ашигладаг байсан боловч энэ нь үйлдвэрлэлийн үр ашиг багатай, маш их хөдөлмөр шаарддаг байсан.1966 онд хамгийн анхны Хятадын 8 тонны миксерийг ачааны машины эх биеийг ашиглан бүтээж байсан.Тухайн үедээ бүх хүнд үйлдвэр, техникийн салбарынхан миксерийн шинэчлэлтийг нутагшуулах ажлыг ихээхэн хүлээлттэйгээр харж байсан ба энэ нь амжилт олж ирээдүйн Зүүмлион брендийн судалгааны багийнханы ажлын эхлэл болж өгсөн юм.

Үүний дараагаар 1996 онд Зүүмлион бренд нь хамгийн анхны шинэ дэвшилтэт Бетон зуурмагийн миксерийг нэвтрүүлж, олон улсын зах зээл рүү нэвтрүүлсэн юм. 2007 онд Зүүмлион нь механик удирдлагаас цахим удирдлага болгон сайжруулсан загвараа гаргасан бөгөөд тэр жилээ Гуанжоу хотод болсон CONEXPO үзэсгэлэнд анх удаагаа гайхалтай нээлтээ хийсэн ба үүний дараагаар 2008 онд тухайн үеийн дэлхийн гурав дахь том бетон зуурмагийн машин үйлдвэрлэгч Италийн CIFA-г худалдаж авсан. CIFA-ийн дэлхийн зах зээлд эзлэх хувь, бүтээгдэхүүн, технологийн давуу талуудын тусламжтайгаар Зүүмлион нь гадаад зах зээлд гарах хаалгыг маш хурданаар нээсэн.

Салбартаа тэргүүлэгч байхын тулд Зүүмлион нь зөвхөн бүтээгдэхүүн, брэндээрээ хүчирхэг байхаас гадна ирээдүйг харах чадварыг илүү хөгжүүлсээр ирсэн. Шинэ зууны энэ үед дижитал технологи хурдацтай хөгжиж, ногоон хөгжил рүү бид бүхэн тэмүүлж байгаа нь тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг харуулж байна. Сүүлийн жилүүдэд Зүүмлион нь ухаалаг, дижитал, ногоон өөрчлөлт, шинэчлэлтийг илүүд үзэж, олон бүтээгдэхүүн, технологиудыг бүтээж, өөрчлөгдөж буй чиг хандлагын тэргүүн эгнээнд жагссаж байна.

2013 онд Зүүмлион нь Хятадад шахуургын төхөөрөмжтэй ажилладаг анхны ухаалаг МИКСЕРИЙГ худалдаанд гаргасан. Мөн онд Германд болсон BAUMA үзэсгэлэнд Зүүмлион нь дэлхийн анхны ХАЙБРИД МИКСЕР-ийг худалдаанд гаргасан бөгөөд энэ нь практик дээр болон үр ашиг, бүтээмжийн төгс хослолыг бий болгосон.Мөн хамгийн сүүлийн үеийн технологи, тогтвортой хөгжлийг нэгтгэх шинэ эрин үеийг бий болгож, ” Олон улсын үйлдвэрлэлийн дизайны салбарын Red Dot Design Award” шагналыг барилгын машин механизм үйлдвэрлэгч гэдгээрээ анх удаа хүртсэн. 2021 онд Зүүмлион нь салбартаа анхны батерейн цахилгаан шууд хөтлөгчтэй бетон зуурмагийн миксерийг үйлдвэрлэж, шинэ эрчим хүчээр салбарын ногоон хөгжлийг үргэлжлүүлэн манлайлсаар байна.

2019 оны эхээр Зүүмлион нь салбартаа хамгийн хөнгөн дөрвөн тэнхлэгтэй МИКСЕР-ийг худалдаанд гаргасан.Мөн 2021 онд ердөө 11.3 тонн жинтэй хамгийн хөнгөн дөрвөн тэнхлэгтэй миксерийг шинэ бүтээгдэхүүнээр зах зээлд нэвтрүүлсэн.

2021 онд Зүүмлион нь ухаалаг МИКСЕР-ийн үйлдвэрийн парк ашиглалтанд  орсон. Тус парк нь AI, автоматжуулалт, уян хатан байдал, байгальд ээлтэй байх үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, том өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг бүрэн ашиглаж, 18 минут тутамд нэг МИКСЕР, жилд 25,000 гаруй МИКСЕР үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Дижитал, ухаалаг, ногоон өөрчлөлт, сайжруулалтаар дамжуулан шинэ таатай нөхцөл байдлыг нээж, шинэ зорилтуудыг зоригтой хийж, “гэрэлт оюун ухаан”-ын шинэ эрин үе рүү чиглэсэн алхмуудыг хурдасгахад хувь нэмрээ оруулсаар байна

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.