ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ | 6 МИНУТ ТУТАМД НЭГ ЭКСКАВАТОР

‘Барилга машин механизмын титэм дэх сувд’ хэмээн өргөмжлөгддөг газар шорооны техникүүд нь аж үйлдвэрийн асар том цар хүрээтэй. Дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөөн дунд Зүүмлион нь Хятадын болон экскаваторын зах зээлд хурдацтай ахиц дэвшил гаргаж, амжилтуудыг харуулсаар байна.

Сүүлийн 20 гаруй жилийн турш Зүүмлион нь дадлага туршлага хуримтлуулж, техникийн эд анги, боловсруулалт, инноваци гэх мэт олон олон бэрхшээлүүдийг даван туулж одоогийн боловсронгуй экскаваторыг салбартаа нэвтрүүлж чадсан.Энэхүү 20 гаруй жилийн хөдөлмөр нь зах зээлд нэвтэрсэн даруйдаа хурдацтай, үсрэнгүй өгсөх хөгжлийн зам руу хөтөлсөн.

2008 онд үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэж, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр Зүүмлионы экскаваторын сегментчилэл мөн нарийн хэмжигдэхүйц болсон.

2010 онд үйлдвэрлэлийн шугамаас Хятадын хүнд үйлдвэрлэлийн салбарыг төлөөлөх технологиор тоноглогдсон 125 тоннын даацтай уул уурхайн том гидравлик экскаватор гарч ирсэн нь тухайн үеийн дотоодын 100 тоннын даацтай экскаваторуудын жишиг болж байсан.

2012 онд Хятадад үйлдвэрлэсэн хамгийн том тоннын даацтай гинжит гидравлик экскаватор болох ZE3000ELS нь тухайн үеийн дотоодын зах зээл дэх хамгийн их даацтай гидравлик экскаваторуудын нэгээр тодорсон.

2019 онд E-10 загварын долоон шинэ экскаваторын эхний загваруудыг зах зээлд гаргасан.Одоогийн байдлаар E-10 загвар нь 21 гол загвар болж өргөжин гарсан. Байгаль орчинд ээлтэй, ухаалаг шинэ үеийн G загварын экскаваторын алдаа дутагдалыг засч, дахин нэг баталгаажуулсан бөгөөд энэхүү загваруудыг удахгүй худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа.

2020 онд бие даан боловсруулсан 5G алсын удирдлагатай технологийн тусламжтайгаар БНХАУ-ын Чанша хотын экскаваторыг АНУ-ын Лас Вегас хотоос 11260 километрийн зайнаас удирдаж, тухайн үеийн салбарын шинэ дээд амжилтыг тогтоосон. Энэ 1-р сард хүн-машины хамтын ажиллагаанд суурилсан анхны ухаалаг ‘ЭКСКАВАТОР РОБОТ’ худалдаанд гарсан нь үйлдвэрлэлийн оюун ухааныг ахин нэгэн өөр түвшинд хүргэсэн.

Цаг хугацаа өнгөрөх тусам Зүүмлион нь 1.5 тонноос 300 тонн хүртэлх бүх төрлийн экскаваторуудтай болж, дэлхийн аварга том экскаваторуудтай харьцуулахуйц төгс бүтээгдэхүүний шугамыг бүрдүүлж, дэлхийн супер том экскаватор үйлдвэрлэдэг цөөхөн аж ахуйн нэгжийн нэг болжээ.

Үүний дараагаар Чанша хотын Вэйнаний аж үйлдвэрийн парк болон ухаалаг экскаватор үйлдвэрлэлийн парк ашиглалтад орсноор Зүүмлион нь газар шорооны машин механизмын хэлтэс нь “Вэйнан+Чанша” хоёрын суурь зохион байгуулалтыг албан ёсоор амжилттай эхлүүлэв.

Энэхүү парк нь 1500м2 талбайг хамардаг бөгөөд хамгийн дэвшилтэд техник технологийг ашиглан Экскаваторын материал бэлтгэх, гагнуур хийх, боловсруулах, будах, угсрах, ашиглалтад оруулах хүртэлх бүх үйлдвэрлэлийн процессыг хамарсан дэлхийн цорын ганц ухаалаг үйлдвэрлэлийн бааз юм. Энэхүү Экскаваторын паркын хүчин чадал нь  240 гаруй автомат робот, 200 гаруй ухаалаг логистикийн AGV төхөөрөмжтэй бөгөөд ашиглалтын зардал 20 хувиар буурч, жилд 50 мянган экскаватор, дунджаар 6 МИНУТ ТУТАМД НЭГ ЭКСКАВАТОР үйлдвэрлэх хүчин чадалтай.

Зүүмлион нь бүтээгдэхүүний хяналтын стратеги, эрчим хүчний системийн технологи, үндсэн бүтэц хэсгүүдийн хөнгөн үйлдвэрлэл дизайн гэх мэт чиглэлээр ихээхэн судалгаа шинжилгээг гүйцэтгэж дэвшилтэт технологид суурилсан  “ногоон, ухаалаг, үр ашигтай” техникүүдийг үйлдвэрлэж энэхүү салбартаа ахиц дэвшил гаргасаар байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.