ЗҮҮМЛИОН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛСЭЭР

2022 оны 11-р сарын 21-нд Шанхай хотод ‘Дэлхийн барилгын машин механизм үйлдвэрлэлийн салбарын Т50хэмээх дээд хэмжээний арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Зүүмлион нь дараах шагналуудад жагсаалтын 7 хүртлэх болон тэргүүн байруудыг хүртсэн байна. Үүнд “2022 оны дэлхийн шилдэг 50 барилгын машин механизм үйлдвэрлэгч”, “2022 оны дэлхийн шилдэг 10 цамхагт кран үйлдвэрлэгч”, “2022 оны дэлхийн шилдэг 10 автокран үйлдвэрлэгч”, “2022 оны дэлхийн шилдэг 10 агаарын машин үйлдвэрлэгч” зэрэг онцлох томоохон үйлдвэрлэгчдийн нэгээр тодорсон юм.

Энэхүү томоохон арга хэмжээний хүрээнд Зүүмлион нь дараах байранд тус тус орсон.Үүнд “2022 оны дэлхийн шилдэг 50 барилгын машин механизм үйлдвэрлэгч” жагсаалтын зургаад, “2022 оны дэлхийн шилдэг 10 цамхагт кран үйлдвэрлэгч” болон “2022 оны Хятадын шилдэг 10 цамхагт кран үйлдвэрлэгч”-ийн жагсаалтанд гурав дугаарт жагссан ба “2022 оны дэлхийн шилдэг 10 автокран үйлдвэрлэгч”-ийн жагсаалтанд мөн эхний гуравт багтсан байна.

Харин тэргүүн байрыг “2022 оны дэлхийн шилдэг 10 агаарын тээврийн машин үйлдвэрлэгч”, болон “2022 оны Хятадын агаарын тээврийн шилдэг 10 машин үйлдвэрлэгч”, “2022 оны Хятадын шилдэг 10 барилгын машин механизм үйлдвэрлэгч”зэрэг шагналуудад хүртсэн байна.

Зүүмлион нь 2009 оноос хойш цамхагт краны дэлхийн зах зээлд 1-р байранд орж, технологийн дэвшилтэт, зах зээлд танигдсан ба олон бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн. Мөн түүнчлэн шинээр ашиглалтад орсон R-generation цамхагт кран нь ирээдүй рүү чиглэсэн дижитал, ногоон, өндөр хүчин чадалтай инновацийн технологиор тоноглогдсон юм.

Автокраны хувьд Зүүмлион нь зах зээлдээ тэргүүлэгч байр сууриа хадгалж, бүх төрлийн краны борлуулалтын хэмжээгээр салбартаа тэргүүлсэн үзүүлэлттэй байна. 2022 онд Зүүмлионий  эхлүүлсэн дэлхийн хамгийн том тоннын даацтай кран ZAT24000H олон удаа багц хэлбэрээр нийлүүлэгдсэн. Түүнчлэн дэлхийн хамгийн анхны бартаат замын дугуй бүхий цэвэр цахилгаан кран, дэлхийн анхны hybrid кран болон шинэ эрчим хүчний салбарын бусад жишиг бүтээгдэхүүнүүд нь салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тэргүүлсээр байна.

Зүүмлион брендийн техникүүд нь гайхалтай хүч чадлаараа дэлхий даяар барилгын төслүүдэд ажиллаж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсээр байна.

Одоогийн байдлаар Зүүмлион нь шинэ дижитал, шинэ эрчим хүч, шинэ материал бүхий дэвшилтэт үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж байгуулах, Zoomlion Smart Industry City-тэй дэлхийд тэргүүлэгч гэрэлт цамхаг барих, дижитал эрчим хүчээр дамжуулан ухаалаг үйлдвэрлэлийг иж бүрэн шинэчлэх, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрийг бий болгохоор хурдацтай ажиллаж байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.