БҮТЭЭГДЭХҮҮН.

Бид олон улсын стандартын шаардлага хангасан бетон зуурмагийн үйлдвэр, бүх даацын автокран, бетон зуурмагийн миксер, цамхагт кран, автопомп, автоковш зэргийг бэлэн худалдаалахын зэрэгцээ харилцагчийн захиалгын дагуу богино хугацаанд үйлдвэрээс шууд нийлүүлдэг.

ҮЙЛЧИЛГЭЭ.

Монмач ХХК-ийн засвар үйлчилгээний баг нь хэрэглэгчиддээ үйл ажиллагаагаа улам ойртуулж, засвар үйлчилгээний шинэ шинэлэг арга технологид суурилсан засварын төвүүдийг байгууллан ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ.

БИДНИЙ ТУХАЙ.

Монмач ХХК нь 2012 онд үүсэн байгуулагдсан БНХАУ-ын тоног төхөөрөмж, хүнд машин механизмын Zoomlion үйлдвэрийн Монгол Улс дахь гэрээт борлуулагч юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд чанараараа тэргүүлэгч Zoomlion брендийн барилга үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг Монголын Улсын зах зээлд нийлүүлж, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Харилцагчдынхаа үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээгээ тэдэнд илүү ойртуулахад анхаарч хүнд машин механизмын оператор, бусад нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт явуулж, техник тоног төхөөрөмж худалдан авсан компанийн ажилтнуудад тухайн техник дээр ажиллах ур чадвар олгож, дадлагажуулах  үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Бидний тухай

АЖЛЫН ТУРШЛАГА.

Бид “M Си Эс Интернэйшнл” ХХК, “Монголын Алт” ХХК, “Жигүүр Гранд” ХХК, “ТЭСО” групп, “Хурд” групп, “Жи Си Ар Монголиа” ХХК, “НБИК” ХХК, “Премиум конкрит” ХХК, “Топологи” ХХК, “Клин Энержи” ХХК зэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудад техник тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй хугацаат болон үечилсэн засвар үйлчилгээ үзүүлж, бизнессийн найдвартай түншлэгчид болоод байна.

Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
Барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж