Сайхан наадаарай | Захирлын мэндчилгээ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний  их баяр наадам нар, хур тэгширсэн зуны энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад буурлууд, энэ салбарын орчин үеийн түүхийг хамтран бүтээлцэж байгаа зорилго нэгт компаниудын хамт олонд Монгол Хүн бүрийн цэнгэлийн манлай болсон их ойн баярын мэндийг дэвшүүлж Монмач ХХК-ийн нэрийн өмнөөс мэндчилж байна.


Аливаа салбарын хөгжил дэвшил нь эдийн засгийн үр өгөөж, үнэ өртөгийн хэмнэлтээс илүүтэй хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлгүй ажиллагаа, цаг хугацаа, байгаль орчинд ээлтэй технологиор хэмжигдэх болсон өнөө үед бид энэхүү нөхцөл шаардлага, дэлхийн стандартад нийцсэн барилга угсралтын өргөх зөөвөрлөх машин механизм, бетон зуурмагийн үйлдвэр, түүний дагалдах хэрэгслүүдийг уул уурхайн болон орон сууцны томоохон төслийг хэрэгжүүлэгч компаниудад нийлүүлж, бизнессийн итгэлт түншлэгч нь болсоор ирлээ.

Манай компани төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй бодлогыг барьж, харилцагч нартаа зөвлөж, тусалж хамтдаа хөгжихийг зорилго болгодог. Бидний танд санал болгож буй техник төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг хангамжийн үйлчилгээ Таны хэрэгцээ шаардлагад бүрнээ нийцэж, наадмын дараах намрын их ажлаа амжилттай гүйцэтгэхэд тань гол хурдасгагч хүч нь болно гэдэгт итгэлтэй байна.

Морь нь хурдан

Сум нь мэргэн

Бөх нь хүчтэй байж, Монгол түмэн минь дэлгэр сайхан наадаарай.

Хүндэтгэсэн

МОНМАЧ ХХК-ийн 

Гүйцэтгэх захирал Д.Гэрэлтуяа

Leave a Reply

Your email address will not be published.