Яагаад Zoomlion гэж?

“Зүүмлион” компани нь анх 1954 онд БНХАУ-ын барилгын тоног төхөөрөмжийн судалгаа зураг төслийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдаж, 1992 онд төрийн өмчит хувьцаат компани болж, өөрчлөн байгуулагдсан. Тус компани нь БНХАУ-ын барилгын машин механизмын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийн ISO олон улсын стандартын гишүүн байгууллага төдийгүй дотооддоо 700, олон улсын хэмжээнд 100 гаруй дэвшилтэт технологийн патент эзэмшдэг. Зүүмлион-ы үйлдвэрлэсэн бетон зуурмагийн тоног төхөөрөмж болон өргөх машин механизмын чанарын үзүүлэлт нь Хятад улсад №1, дэлхийд №6-д эрэмбэлэгддэг.

Яагаад Зүүмлион технологиор тэргүүлэх болсон бэ?

“Зүүмлион” үйлдвэр нь гадаадын өндөр технологи эзэмшигч үйлдвэрүүдийг нэгтгэх замаар дэлхийн шилдэг технологиудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр ирсэн.

Тухайлбал: 2000 онд Английн POWERMOLE  Co.,Ltd, 2008 онд дэлхийд  бетон зуурмагийн үйлдвэрлэлээрээ 3-т ордог Италийн CIFA компани, 2010 онд Германы JOST, 2013 онд Германы M-TECH, 2014 онд Голландын Raxtar, 2015 онд Италийн Ladumer нартай хамтран бүтээгдэхүүний чанарыг улам сайжруулж дэлхийн зах зээлд илүү танигдсан юм.

“Зүүмлион” үйлдвэр гадаад зах зээлд

Зүүмлионы бүтээгдэхүүнүүд нь Өмнөд Америк, Африк, Зүүн өмнөд Ази, ОХУ, АНУ, Европ, Австралийн зах зээлд чанар, эдэлгээгээрээ аль хэдийн танигдаж чадсан бөгөөд өөрийн нэр хүндийн баталгааг бий болгосон юм. Өдгөө Хятад, Англи, Энэтхэг, ОХУ, Итали зэрэг улсуудад байгуулсан 12 үйлдвэрийн 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн 170 орон дахь өөрийн дистрибьютор компани болон Евро-Азийн 20 гаруй улсад байгуулсан охин компаниудаараа дамжуулан худалдаалж, засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийг хариуцан ажиллаж дэлхий хэмжээний компани болон цар хүрээгээ тэлж өргөжсөөр байна.

Герман, Бразил, Энэтхэг, Беларус зэрэг улсад  үндсэн баазууд, Дубай, Индонези, Пакистан, Энэтхэг, Өмнөд Африк, Хонконг, Тайланд, Орос, Бразил, Алжир зэрэг улсуудад 11 төв агуулах байршуулснаар техник, сэлбэг хангамжийг түргэн шуурхай хангах боломжийг бүрдүүлж чадсан бол, Америк, Итали, Өмнөд Африк, Австрали, Хонгконг, Орос гэх улсуудад байрлах зургаан санхүүгийн компаниараа дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ уян хатан нөхцөлтэй санхүүгийн  үйлчилгээг, түргэн шуурхай үзүүлж байна.

“Zoomlion” Монголд

Монмач ХХК нь 2012 оноос БНХАУ-ын хүнд машин механизмын Zoomlion үйлдвэрийн Монгол Улс дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Монгол Улсын зах зээлд тус үйлдвэрийн хүнд машин механизмыг худалдаалахаас гадна борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг, тоног төхөөрөмжийн хангамжийн иж бүрэн үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Дэвшилтэт технологид суурилсан орчин үеийн хүнд машин механизм дээр ажиллах нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагааг явуулж, техник тоног төхөөрөмж худалдан авсан компаниудын ажилтнуудад тухайн техник дээр ажиллах ур чадвар олгох үйл ажиллагааг давхар явуулж байна.

монмач, хүнд машин механизм тоног төхөөрөмж

 

Leave a Reply

Your email address will not be published.